Таван мянган индикатор, дампуурсан данс
Тэр үед би ганц зүйлд итгэдэг байсан: зөв индикаторыг олвол зах зээл ойлгомжтой болно. Форумуудаас таван мянга гаруйг татаж, Python-оор хэдэн арвыг өөрөө бичсэн. Bollinger, RSI, MACD нэг графикт давхарлаад, шугам нь лаанаас олон байлаа.
2015 онд нэгэн NFP-ийн шөнө тоо гармагц алт хэн нэгэн түлхсэн мэт үсэрлээ. Хорин минутад данс маань 3,000 доллараас 1,200 доллар болсон. Дэлгэц дээрх бүх индикатор анивчиж байсан ч гар гэж хэлсэн нь нэг ч байгаагүй. Тэр шөнө би ойлгосон: асуудал нь индикатор цөөн байсанд биш, би шийдвэрээ тэдэнд даатгасанд байсан.
Тэр олон шугамын нэг нь ч намайг аварсангүй.
ХичээлТэр өдрөөс хойш нэг ч арилжаанд дансныхаа 2%-иас илүүг эрсдэлд оруулаагүй.